2012-02-27
Цэлмэг  бараг 2 долоо хоногийн Монголд ирж, 7 хоногийн дараа нь уулзлаа. Яагаад ч юм бид хоёр онлайн найзууд юм шиг л санагддаг. Учир нь нэт, мснжр-р харьцвал ярих юм ихтэй, гэтэл яг уулзахаараа ярих юм нэг их байдаггүй. Анх явсан жил нь их санадаг байлаа, ирэв үү үгүй юу тосоод, уулзаад л...харин одоо онлайн найзууд л болсийм шиг байгаам даа баярлах

Дараа өдөр нь 7 жил уулзаагүй, 10 жилийнхээ Мөөгий, Туул 2-той уулзлаа, намайг бүүр багаас минь мэдэх хүмүүстэй уулзах сайхан байлаа. Бодоод байсан чинь сүүлийн хэдэн жил дандаа шинэ хамт олон, шинэ найзуудтай байсан болохоор өнгөрсөн ямар нэгэн зүйлээ яр...
2011-12-06
 Энэ үгийг хэнд хэлэх үү, мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэнд талархах сэтгэл төрөөд...
Ер нь миний сэтгэл баяр хөөртэй, сайхан байвал хэнд хэлж байгаагаа мэдэхгүй ч би баярлалаа л гэж хэлдэг. Инээж байгаад л өөртөө шивнэдэг, зориулалт нь харин хэнд юм бол доо 
Амьдрал сайхаан, үнэхээр заримдаа зүгээр л байгаадаа баярлаад уйлмаар санагдах үе байдаг. Тэр үеүдийн нэг нь өнөөдөр байх шиг байна. 
Хэн нэгнийг тэвэрмээр, аймаар чангаар тэвэрмээр, инээмээр-хамгийн чангаар, угаасаа ч би их чанга дуутай инээдэг л дээ. Үүндээ ч бас баяртай байдаг юм шүү 
Ер нь бодоод байхад би яагаад ийм баяртай байгаа юм бол гэсэн...
2011-12-05
Өглөө ажилдаа ирээд мэйлээ шалгасан чинь блогт маань ганц, хоёр сэтгэгдэл байхаар нь гэнэт блогтой хүн гэдгээ санав. Сая хэд хоног ажил гээд их завгүй байлаа. 4 дэх өдөр бүр ажил дээрээ хоносон. Өглөө нь ажил цуглахаас өмнө гарна даа гэж бодсоор байтал амжихгүй, хүмүүс ч ирлээ. Тэгээд ирэнгүүт нь хийсэн ажлаа хүлээлгэж өгчихөөд харьюу гэтэл ингэнэ, тэгнэ гэсээр байтал орой ажил тарах цагтай таарч арай эрт 30 мин-ын өмнө гарлаа. Тэгээд нээх нэмэр байсангүй.  2 цаг түгжирч гэртээ очив. Ингэхэд энэ хотын зам одоо хэдтэй явдийм бол. 2 жилийн дараа гэхэд 0 км/цаг болоод таг гацна гэсэн байна лээ, я...
2011-11-19
 New year is almost arrived in my heart.
And my birthday 23 is coming soon. 
I want these presents from my friends, family and colleagues баярлах
- book about autobiography. Especially powerful women: Hillary Clinton, Oprah, Angelina Jolie, Nam In Sook 
- very special pen from Swarovski
- a pair of earrings, bar pin collection
- and collection of Goyo, 
- CD of Adele, Christmas musics, sympony..etc
- and husband hahaha баярлах

Please God. i want these until this year's end. Do you want to give me? yes, i think. 

Today i again in my job, doing translation. Oh my poor english. How can i develop my language skills. I wa...
2011-11-16
О/г утсаар их удаан ярьдаг, өөрт нь хэлсэн, нээх тоохгүй байсан. Гэхдээ л утас авахаар "юуууу байййна, юу хийжийнэ, сонин сайхан" гээл жижүүрийн хэдэн асуултаа асуугаал байна. Онц гойд ярих юм байхгүй байхад хэд хоноод л нэг залгана. Ер нь би утсаар удаан ярьдаг, худлаа дахин дахин юу байна, юу байна гээд байдаг хүмүүстэй ярих дургүй. Бас зарим нь бүр хийх ажилгүйгээ гайхуулж байгаа юм шиг, өө харин үнэгүй ярих эрх байхаар нь, гэнэт хийх юмгүй болоод хүн амьтнаар сонин сайхан юу байна гээд листээ харж байгаад залгаж байна гэнэ. Тэр хүнд цаг хэрэггүй байж болно, би ч тухайн үед нь өөр төвлөрөх ...
2011-11-15
ойрын үед ажил их байлаа, гэхдээ их байгаагийнх нь хэрээр би дуртай болоод байна. Өнөөдөр захирал дахиад томилолтоор явлаа. Байхгүй хооронд нь ерөнхийдөө хэлтсийнхээ ажлыг харна гэж байгаа. Ямар ч хүмүүс мэргэжлийн хувьд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг гоё юм. Хагас сайн өдөр төрсөн өдөрт очлоо, уг нь очихгүй гэж бодож байсан ч өдөр нь ажил дээр яаралтай ирэх хэрэгтэй гээд бүгд цуглаад орой нь тараад хамтдаа явцгаасан. Захирал байсных ч юм уу, би нэг л биеэ барьсаар байгаад, дуулах гэхээр нээх хоолой гарахгүй, тэд нар болохоор надаар эхлүүлж дуулуулна гээд...яг л 3 удаа уусан, гэртээ ирэхэд...
2011-11-02
Бараг сарын өмнө энэ номыг уншсан. Тэгээд бодлоо цэгцэлж бичнэ гэсээр өдий хүргэж. Анх ер нь яагаад унших болсноо бичвэл зүгээр ч юм уу. 
Ер нь би хойд Солонгосын талаар сүүлийн жил орчим эрчимтэй сонирхож байгаа, өмнө нь бол сонсоод л өнгөрдөг байсан. Тэгж их өлсгөлөн нтр болдог гэж боддог ч үгүй, мэддэг ч үгүй байлаа. Харин нэг удаа хөгжлийн эдийн засгийн хичээл дээр манай ангийнхан улс орнуудын хөгжлийн харьцуулалт нтр л ярьж байсан байх даа, тэгж байгаад Хойд Солонгост очиж байсан нэг хүүхэд ярьснаар сонирхол татагдсан юм болов уу даа. Тэгээд нэт-с Хойд Солонгос гэж хайгаад л анхан шатны ой...
2011-11-02
 Өнөөдөр сарын хоёр дах өдөр. Өглөөнөөс хойш өнгөрсөн сарын борлуулалтанд дүн шинжилгээ хийх гэж суусан боловч одоо толгой эргэчихээд сууж байна. Тал талаас шат дамжлагатай ажил гэдэг хэцүү юм, аль нэг газраа л буруу, худлаа мэдээлэл гарвал тэр чигээрээ өөрчлөгдөнө, тэгээд үүний цаана цалин бодогдож байгаа гэж бодохоор...Энэ сард төлөвлөсөн ажлуудаа овоо л хийсэн, үр дүн нь яаж гарахын бол доо. 
Ингэхэд үзэгний чернилийг яаж сонгож авдаг юм бол оо, үзгэндээ байна гэж бодсон чинь чернилэндээ байх шиг байна. Шинэ үзэг авсан, авсан ч гэж аль өнгөрсөн жилийн төрсөн өдрийн бэлгийг одоо л өгч байна баярлах....
2011-11-01
 Өнөөдөр ажлаас эрт гарах санаатай, гарахаасаа өмнө өнөөдөр юу боллоо гэдгээ бичдиймүү.
Амралтын өдрүүдээр сайн санасандаа хүртэл амарч чадсангүй ээ, нэгдэхийн өглөө болонгуут л цаг хэд болж байгаа бол, ажил гэсээр бүр унтаж чадахгүй, өөрийгөө зовоочих юм аа. Бүтэн сайнд The Thing гэж кино үзэв, үзсэндээ харамсав. Юу хэлэх гээд, яах гээд байсан бэ бүү мэд...ямар ч байсан айлгах нь айлгаж чадсаан, чадсан. 
Маргаашнаас компанийн нэр дээр дугаартай болох нь,,,сайхаан сайхан. Чинбаагийн тоглолтыг үзэж чадаагүй гээд харамсаад байсан чинь тэгэх хэрэггүй юм шиг байна, хагас сайнд UB Palace-т тоглохоор ...
2011-10-28
 Өчигдөр захирлыг шагнал авсан гээд бөөнөөрөө гарах болсон ч өмнөх өдөр нь бас гарсан болохоор явмааргүй санагдаад явсангүй. Харин харих гэснээ гэнэт Бодлын хулгайч үзмээр санагдаад Өргөө орлоо. Шинэ үеийн нэг киноны нээлт болоод тэр үү, хямдралтай өдөр болоод уу хүн их байсан. Хүсч байсан киногоо үзээд үнэхээр сэтгэл хөдөллөө. Киноны эхлэл төгсгөлийн тэр холбоос их таалагдсан. Эхэнд хоригдлууд тариан үр цацаж байгаагаар төгсөхдөө ургасан тариан дунд "Хүн юу тарина, түүнийгээ хураадаг" гэж төгсдөг. 
Киноны турш их уйлсан. Их олон юм бодогдуулсан сайн кино байна лээ, яг л төсөөлж байснаар...Ээжи...