2011-12-05
Урам оров,,аая
Өглөө ажилдаа ирээд мэйлээ шалгасан чинь блогт маань ганц, хоёр сэтгэгдэл байхаар нь гэнэт блогтой хүн гэдгээ санав. Сая хэд хоног ажил гээд их завгүй байлаа. 4 дэх өдөр бүр ажил дээрээ хоносон. Өглөө нь ажил цуглахаас өмнө гарна даа гэж бодсоор байтал амжихгүй, хүмүүс ч ирлээ. Тэгээд ирэнгүүт нь хийсэн ажлаа хүлээлгэж өгчихөөд харьюу гэтэл ингэнэ, тэгнэ гэсээр байтал орой ажил тарах цагтай таарч арай эрт 30 мин-ын өмнө гарлаа. Тэгээд нээх нэмэр байсангүй.  2 цаг түгжирч гэртээ очив. Ингэхэд энэ хотын зам одоо хэдтэй явдийм бол. 2 жилийн дараа гэхэд 0 км/цаг болоод таг гацна гэсэн байна лээ, яг энэ байдлаараа байвал...Тэгвэл одоо яана аа, ажил хол, алхаад өдрийн талыг барах байх. За бараг түгжирснээс дээр байх. Гэрт хариад ашгүй хүн байхгүй байсан болохоор сайхан усанд ороод юм идээд байж байтал ээж, ГГ хоёр ирсэн. ГГ-ийн аав нь өнгөрөөд 5 дахид гаргасан гэнэ. Гэнэт л юм даа, үхэл гэдэг. зүв зүгээр уналаа гэж бодсон чинь л зүрх нь хаагдаад,,тэгээд ухаан ороогүй гэсэн. 
Нойргүй хоносных гээд хагас бүтэн сайнд унтсаар байгаад таарлаа. Унтаад байхад л улам л нойр хүрээд...Нойрыг унтаж биш сэрж давдаг гэж үнэн үг ээ. Удахгүй ажлын шинэ жил болно гэнэ. Зүгээр л ормооргүй санагдаад оръё гэсэнгүй. Хүний нөөцөөс тэгсэн захиралд хэлж байна ,,хэхэ..Гээд яахавдээ, ормооргүй байгаам чинь...Уг нь үсээ ингэж засуулаад, нүүрээ ингэж будаад, ийм хувцас өмсөөд гээд бодож байсан ч нэг л ормооргүй гэнэт санагдаад явчихсан. Харин төрсөн өдрөөрөө энэ жил яаж баярлах вэ,,,нээх гоё амар тайван байхымсан, ганцаараа. Сүүлийн үед ЭБ-г их бодох боллоо. Дээр хар багаасаа түүнд бичиж байсан захиануудаа уншсан, их гоё санагдсан шүү. Яг л тэр хүн хамт байгаа юм шиг...Хааяа тэгэхдээ над руу яах гэж залгаад байгааг нь гайхаад байдаг юм. Зүгээр л гээд ярина, эсвэл хэн нэгний дугаар асуух гэж залгана. Ямар ч байсан тэр хүн миний анх сайн болсон хүн байсан. Тэр хүний хувьд ч би анхных нь байсан. Даанч хоёр биенийгээ дандаа өнгөрсөн хойно нь ойлгож, санасаар дууссан юм шиг...Эхлээд тэр надад сайн байсан, тэгээд түүнийг явсны дараа л би түүнийг санаж эхэлсэн. Намайг түүний төлөө залбирч, санаж эхлэхэд тэр эргээд ирсэн ч намайг гэхээ больсон байсан. Эргээд дөнгөж бие биенийгээ гэдэг болж байтал сургуулиа төгссөн, хоёр тийшээ явсан. Жилийн дараа тэр гадаад явсан гэсэн. Хааяа ярьдаг байсан, тэнд байхдаа: найз нь тэнэг байжээ,,гомдоож байсан бол уучлаарай, миний хамгийн сайн найз чи шүү гээд л...нэг их сүртэй сэтгэл хөдөлгөмөөр үг бусдын хувьд биш байж болох ч би энэ үгүүдийг нь сонсоод л уйлдаг байсан. Бүр нэг цээжинд байгаа гомдол гарч байгаа юм шиг,,өөрөө ч гайхмаар...Жил хагасын дараа тэр энд эргээд ирсэн. Бас хэдэн удаа уулзсан. Удалгүй жилийн дараа тэр хүүхэдтэй болж байгаа, эхнэр нь одоо 3 сартай гэсэн "баярт" мэдээг дуулгасан. Ингээд л би түүнийг гэхээ больсон, больё л гэж бодсон. Ингээд тэр үеэс хойш бараг 3 жил өнгөрчээ. Гэсэн ч би одоо хүртэл түүнийг гэнэт хачин их санадаг хэвээрээ, харахаараа сандардаг хэвээрээ. Гэхдээ ямар ч байсан гүрийгээд дахиж лав түүнийг гэж нэг ч удаа ямар нэгэн юм болоогүй. Харин хэзээ нэг өдөр тэр намайг гээд эргээд хартал нь сайхан амьдарна, сайхан бүсгүй болно оо л гэж хичээж байна. Тэр цаг ч тун удахгүй гэж боддог. 
Ер нь би эмэгтэй хүн ямар ч үед өөрийнхөө хүчээр л бат зогсох хэрэгтэй гэж боддог. Энэ ганц эрэгтэй хүний тухай биш, ер нь л ээж аав, найз нөхдөөсөө хэнээс ч хамааралгүйгээр эхлээд өөрөө хүчтэй болох ёстой. Дараа нь харин нөхөр, найз гэдэг бол зөндөө олдоно.  За за ажилдаа оръё. Сарын дүгнэх хурал гээд захирал юм асуугаад...
Бичсэн: Мишээл | цаг: 09:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: EDUCATION цаг: 11:57, 2011-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax