2011-10-23
Амралтгүй ажилласаар...
Өнөөдөр уг нь амралтын өдөр. Ойрын хэд хоног ер нь амрах шинж алга, гэхдээ энэ нь ч надад таалагдаж байгаам шиг байхын.
Урд шөнөжингөө их сонин сонин зүүд хольж сольж зүүдэллээ.
Ямар ч байсан бараг уламжлал ёсоороо нэг их ус бас зүүдэллээ. Байнга биш ч хэдэн сар дотроо бол энэ зүүдийг яалт ч үгүй зүүдлэх юм аа. Яг л цунами кино шиг л...Аймаар их ус л далайгаас түрээд л ороод ирэх юм. Урд шөнийн зүүдэн дээр бөөнөөрөө арай нэг өндөрлөг газрын байшин байсан уу, гэрт байсан уу хоргодож байхын. Гэтэл далайгаас ус юу юугүй түрж орж ирээд л...яаж төгссөнийг нь харин санахгүй байна. Өмнө нь ингэж усны тухай зүүдэлж байснаас хамгийн аймаар нь одоо хүртэл бодогдоод байдаг нь тэнгэрээс ус хүрхрээ шиг бууж байсан, би завьтай, гэтэл юу юугүй тэнгэр хагараад гэх юм уу даа ус урсаад л...аймар аймар

Урд шөнийн зүүдний нэг сонин хэсэг нь би зүүдэндээ төрчихийн маа. Хүүхдээ тэгээд тэр үер усны үеэр миний хүүхэд хаана байна, миний хүү гээд байсныг бодоход хүүтэй болсын шиг байна. Ямар ч байсан төрөхдөө өвдөж төрөөгүй юм шиг байгаан, тэр талаар юу ч санаанд алга. Гэхдээ би нээх хүүхдээ гээд тэвэрч аваад байсан юм байхгүй. Миний хүүхэд гэлэнмаа болохын байна гэж харж байсан шиг...тэгэхээр охин байсын болов уу. За за юутай ч би хүүхэд их хүсч байгаа бололтой. Өчигдөр тэдний хүүхдийн зургийг fb-с нь баахан харж хайр хүрснээс болсон юм болов уу даа.

Ирэх 7 хоногт ажил гайгүй болбол ажлынхантайгаа Бодлын хулгайч үзье. Бүр үзмээр санагдаад тэсэхгүй нь ээ баярлах. Үнэхээр гоё кино болсон гэдэгт итгэлтэй байна. ХҮнээр нь анх яриулсан, дараа нь номыг нь уншсан, тэгээд одоо кино нь л үлдэх шив.

Өчигдөр орой хариад ээжид байрны талаар хэлтэл шууд л үгүй ээ Яармагийн тэнд авахгүй, хүйтэн гэх юм. Тэр чинь ямар гэр хороолол биш халуун дулаантайгаа байр шүү дээ. Тэгээд л шал сонин санагдаад юу ч дуугараагүй, өөрөө дараа нь түргэдчихэв үү гэж бодоод унтахын өмнө орж ирээд ярих гээд байсан, даанч миний ярих хамаг эрч хүч унаад ...
Хүн унтмаар байхад чинь л заавал өрөөнд орж ирж зурагт үзээд суучихна, тэр хүн. Хэцүү юм аа. ямар ч байсан модны хоёрт байр авах юм бол одоогийнхоос дор би бүр гал тогоо, зочны өрөө  нийлсэн өрөө ч биш  юу ч биш газар байх хэрэг гарна. Тэгэхээр нэг бол өөрөө цалингийн зээл нтр-т хамрагдаад байр авах, эсвэл тэсч тэвчиж байгаад 2 жил болоод гадагшаа явж сурах сонголт байна. Би бараг сурахыг нь л сонгоод байгаа. Ямар ч байсан эхлээд ажлаа жаахан гартаа оруулаадахий, тэгээд сурах талаараа хэл усаа сайжруулж эхэлнэ ээ. За за өдөр эхэлж байгаа болохоор одоо ажлаа эртхэн хийж дуусгаад харьж амрая.  
Бичсэн: Мишээл | цаг: 11:37 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


том зорилттой хүн байх нь ээ

амжилт хүсэв
Бичсэн: хундага цаг: 15:19, 2011-10-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax