2011-11-02
Атаархах зүйл үгүй
Бараг сарын өмнө энэ номыг уншсан. Тэгээд бодлоо цэгцэлж бичнэ гэсээр өдий хүргэж. Анх ер нь яагаад унших болсноо бичвэл зүгээр ч юм уу. 
Ер нь би хойд Солонгосын талаар сүүлийн жил орчим эрчимтэй сонирхож байгаа, өмнө нь бол сонсоод л өнгөрдөг байсан. Тэгж их өлсгөлөн нтр болдог гэж боддог ч үгүй, мэддэг ч үгүй байлаа. Харин нэг удаа хөгжлийн эдийн засгийн хичээл дээр манай ангийнхан улс орнуудын хөгжлийн харьцуулалт нтр л ярьж байсан байх даа, тэгж байгаад Хойд Солонгост очиж байсан нэг хүүхэд ярьснаар сонирхол татагдсан юм болов уу даа. Тэгээд нэт-с Хойд Солонгос гэж хайгаад л анхан шатны ойлголт авч байсийн байна. Харин хамгийн сүүлд бөгөөд хамгийн их ойлголт өгсөн нь Барбара Демикийн Атаархах зүйл үгүй гэсэн ном. Нүдэнд харагдтал бичсэн байна лээ дээ. Яг 1984 номын амьд биелэл. Тэр Жорж Оруэл гэж бас айхтар зохиолч байжээ, тэгтэл нь юмыг зөгнөж, нөхцөл байдлыг дүгнэж бичнэ гэдэг агуу шүү, тийм л зохиолч болно оо. Яаж тэгж хүнийг эрхшээлдээ байлгаж, жинхэнэ тархийг нь угааж чадаж байна аа, бас л тэр бол аймаар том бодлого шаардсан ажил. Хамгийн аймаар нь 1-р ангийн сурах бичигт хүртэл Хойд Солонгосын 3 цэрэг Японы 30 зулбасагыг алсан, хүн бүр тэнцүү хүн алсан бол хэдийг алсан бэ?????Бурхан минь, энэ одоо юу гээч вэ? Улс ард нь өлсөж үхэж байхад нохойныхоо хоолонд жилд 200'000мянгыг зарцууллаа гэнэ. Зүгээр л яаж ч бодсон, тэгж хүмүүсийг зовоож байгаагаа мэдэж байгаа хүн өөрт нь хүртэл аятайхан санагдах уу, тайван үхэж чадах юм байх даа. Гэхдээ харамсалтай нь Ким Чен Ир гуай энэ бүхнийгээ сайн сайхны төлөө гэж боддог юм шиг байна лээ. Яахав Америк гэж нэг улс хүчээрээ далайлгаж таалагдахгүй байгаа улс орныхоо эсрэг олон улсыг турхирч чадаж байна, гэхдээ л тэр ард түмнийг яаж байгаа нь энэ вэ? Би заавал ойрын 2-3 жилийн дотор Хойд Солонгос очиж үзнэ ээ, тэнд л миний хэрэг байгаа ч юм шиг гэнэт гэнэт санагддаг. 
Гэхдээ тэр номыг уншсанаас хойш миний Бурханд итгэх итгэл суларсан. Хойд Солонгост юм л бол нам, их удирдагч, улс орон гэж хүмүүс нь ярьдаг, тэрний төлөө амьдардаг. Бүх зүйлийг их удирдагч өглөө, их удирдагчын ивээлээр гэж үздэг. Тэр хүн бол тэнд бурхан. Улс даяараа хөшөө нь л гэхэд 32000 ш байдаг гэсэн, хөшөөний өөдөөс хуруугаараа чичилж зааж болохгүй, тэр бол гэмт хэрэг. Их удирдагчийн заасан замаар л яваад байхад сайн сайхан, энэ дэлхийд бидэнд атаархах зүйл нэг ч байхгүй гэдэг. Би 3 жил сүмд явсан, бүх зүйлийг Бурханы хүслээр, Бурхан байхад болно гэж боддог байсан. Гэтэл одоо эцэст нь Бурхан гэж байдаг бол, тэр бидэнд сонголт л өгдөг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд сууж байхын, гэхдээ энэ бол миний хамгийн эргэлзээтэй хэвээрээ байгаа зүйл. яг байдаг эсэхийг нь би одоогоор хэнд ч баталж хэлж чадахгүй, хэнд ч өөрийгөө зоригтойгоор би итгэгч гээд тунхаглаад явж чадахгүй. Гэхдээ бас үгүйсгэж чадахгүй, ийм байх чинь хэцүү л юм гуниглах
Өчигдөр бас харьж явахад замд нэг нохой дайруулсан байсан, хичнээн түгжрэлтэй байсан ч машинууд тэр нохойн дээгүүр гараагүй тойроод гарч байсан. Гэтэл тэр Хятадад хүүхэд дайрчихаад дахиж дээгүүр нь гараад, дараагийн машин бас дахиж гараад...Тэнд хүн бүр үнэ цэнээ алдчихаж, эмэгтэй хүн бүүр үнэ цэнэгүй. 
За за, ер нь харъя даа 
Бичсэн: Мишээл | цаг: 18:14 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax