2011-11-15
б
ойрын үед ажил их байлаа, гэхдээ их байгаагийнх нь хэрээр би дуртай болоод байна. Өнөөдөр захирал дахиад томилолтоор явлаа. Байхгүй хооронд нь ерөнхийдөө хэлтсийнхээ ажлыг харна гэж байгаа. Ямар ч хүмүүс мэргэжлийн хувьд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг гоё юм. Хагас сайн өдөр төрсөн өдөрт очлоо, уг нь очихгүй гэж бодож байсан ч өдөр нь ажил дээр яаралтай ирэх хэрэгтэй гээд бүгд цуглаад орой нь тараад хамтдаа явцгаасан. Захирал байсных ч юм уу, би нэг л биеэ барьсаар байгаад, дуулах гэхээр нээх хоолой гарахгүй, тэд нар болохоор надаар эхлүүлж дуулуулна гээд...яг л 3 удаа уусан, гэртээ ирэхэд яг л манараад таарч байна лээ дээ. Тэгэхгүй ямар тэнд хүмүүсийн дэргэд хэл ам ээдрээд явчихвал онигоо болно. Сая баахан юм ярьлаа, даанч яриаг нь бүрэн ойлгосонгүй, оны эцэс болохоор ирэх оны төлөвлөгөө гэж нэг юм байдым байна. Удирдлагууд бол таалагдахгүй тоогоо ингэж өөрчил гээд л хэлнэ, гэтэл тэрийг хийх гэж бид нар энд үүр цайлгаж байна, дээр бүр өглөө 7 гэж гэртээ ороод буцаад 9 гээд л гарсан, хоцорч очсон, тэгээд илүү цаг бодохгүй. Сая захирал ярьлаа. Хөөрхий минь, сэтгэл амар явж чадахгүй, дахин дахин яасан яасан гээд л мессэж бичнэ, залгана. хммм. Сэтгэлээсээ ажилладаг ийм хүмүүс угаасаа залуу гэлтгүй албан тушаал ахидаг юм шиг, ажлын хувьд. Ингэхэд захирал их хөөрхөөн, уурлах үедээ уурлана, бид нарыг бусад удирдлагуудын дэргэд бол өмөөрнө, гэхдээ бид нарт бол тусд нь хэлнэ, загнана, уурлана. уух үедээ ууна, хамт хөгжилдөж сууна, дуулна. Хүн энгийн байх тусмаа л гоё байх юм. Дарга гэхээрээ л доошоо харж ярвайгаад, дээшээ харж инээдэг хүмүүс манай захирлууд дунд байхгүй гэж би боддог. 
Өчигдөр ээжид 60-г өгсөн, ер нь цалингаасаа ээжид 100-г сардаа өгөөд байвал болох байх аа гэж бодож байна. Ажлаас эрт гарч замаараа гадуур хувцас харлаа, 280 гээд туулайн арьс нь уу, юу нь уу бүү мэд, их гоё харагдсан нэг юм байлаа. Хамгийн гол нь дулаахан байдаг бол авмаар байна. Гутал өчигдөр авсан, би тэхдээ өнөөдөр ажил дээр их сонин хувцаслаад ирчихжээ, үсээ боочихсон, жинсэн өмдтэй, нэг тийм пөөнийсөн юм. аая тэгснээ гоолингоо орж хүний захианд эмэгтэй хүн хүчтэй, гоё байх ёстой гээд байгаан биш үү, гэнэт ичив. Яалт ч үгүй, урьд шөнө олигтой унтаж чадаагүй. ямар ч аймар хурхирдийн, хурхирдаг нөхөртэй болохгүйм шүү ч гэж бүр бодлоо. 
Цаад өдөр ГГ миний дургүйг хүргэв. Өөрөө хувцсаа хаана байгааг мэдэхгүй, тэгээд ээжээс асууж байгаа мөртлөө утсаа авсангүй нтр гэж уурлана, харааж ерөөнө, тэр одоо хэн бэ даварцан амьтан. Даанч ээж хайртай юм, хайр гэж одоохондоо миний ойлгох болоогүй зүйл болтой. Яаж тийм хүнийг хайрладаг байна аа гэж ээжийг би заримдаа гайхах юм. Нэг бодлын миний хайрлаж хэзээ ч чадахгүй гэж бодож байгаа хүнийг ээж хайрлаж байгаа нь агуу сэтгэлтэй юм шиг санагдах ч нөгөө талаар ... нэг л биш ээ. 
Сүүлийн үед энэ тэнд орох дургүй болж, утаанд хордож үхэх гэж байхад нэмээд тамхины утаанд хэлмэгдчих гээд...үс толгой, цүнхнээс тэр үнэр нь салахгүй. Идэхийг үнэхээр хүсдэг амттан ч гэж байхгүй санагдах боллоо. Нэг хэсэг Choko roshen гоё санагдсан ч тэгээд л байхгүй, мэдээний сайтуудаас хов жив унших дуртай байсан, одоо огт сонирхолтой санагдахаа больлоо. Хааяа зурагтаар нууцаар эротик кино үзэх гээд байдаг байсан, одоо бас л нээх хэрэггүй санагдах боллоо. Энэ одоо юуных вэ, насны онцлог уу, эсвэл одоо байгаа амьдралдаа ер нь сэтгэл ханаад өөр юм хүсээд байгаагийнх уу. 


Бичсэн: Мишээл | цаг: 16:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax