2011-11-02
2011-11-2 Ийм нэгэн өдөр
 Өнөөдөр сарын хоёр дах өдөр. Өглөөнөөс хойш өнгөрсөн сарын борлуулалтанд дүн шинжилгээ хийх гэж суусан боловч одоо толгой эргэчихээд сууж байна. Тал талаас шат дамжлагатай ажил гэдэг хэцүү юм, аль нэг газраа л буруу, худлаа мэдээлэл гарвал тэр чигээрээ өөрчлөгдөнө, тэгээд үүний цаана цалин бодогдож байгаа гэж бодохоор...Энэ сард төлөвлөсөн ажлуудаа овоо л хийсэн, үр дүн нь яаж гарахын бол доо. 
Ингэхэд үзэгний чернилийг яаж сонгож авдаг юм бол оо, үзгэндээ байна гэж бодсон чинь чернилэндээ байх шиг байна. Шинэ үзэг авсан, авсан ч гэж аль өнгөрсөн жилийн төрсөн өдрийн бэлгийг одоо л өгч байна баярлах. Черниль, черниль...
Хагас сайн өдөр, дараа нь бас бүтэн сайнд манай өрөөний хоёрынх нь ч төрсөн өдөр болно, хамтад нь тэмдэглэнэ гээд байсан, яах юм бол доо. Мөнгө ч эрхгүй л миний гараар дамжиж л байгаа болохоос надад үр шимээ өгөхгүй л урсаад байх шинжтэй дэг ээ. Захирал заримдаа их муухай ааштай болчих юм аа, хүн мэдэхгүй юм асуухын, худлаа хэлэлтэй нь биш мэдэхгүй нь ээ гэхээр тэгээд л мэдэхгүйгээ түрүүнд тавьдийн гээд л...гэнэт дуу нь чангараад л аймаар шүү. Заримдаа бол нээх хөөрхөн бүүр өхөөрдмөөр харагддийн гээд байхгүй юу... ирмэх
Өчигдөр харих гэж овоо эрт гарлаа гэсэн байхгүй,  урд очоод таг...явдгүй дээ. Тэгээд хөөрхий муу дайгдаж байсан ахыгаа замаас нь буцаагаад өөрөө алхсан чинь бүүр манай гэрээс цаашаа хүртэл таг,,,хоёр нь шүргэлцээд зогсчихож...Энэ замын түгжрэл, утаа хоёр миний л хувьд нийгмийн хамгийн том асуудал болоод байна аа. Үүнийг шийдсэн хүнийг би сонгуулиар 100% дэмжинэ ээ. Шийдэхэд амаргүй ч манай 76 чинь мөнгөнөөс их юмгүй гээд л тараагаад байгаа биз дээ,,,үүнийг л шийдээд өгчвөл ч...Машинд явж байхад л утаа үнэртэхийн,,аймар аймар,,,яаж энэ өвлийг бас давна аа. 
Дүү урд сураад стипент гэж хэдийг авдаг гэнэ, гэтэл би энд ажиллаад, аваад яасан нь мэдэгдэхгүй үрээд байна гэж ээж эгчид хэлжээ. Яг ч бүтэн биш л дээ, жинхлээд одоо л энэ сараас нэг бүтэн цалин авах нь уу, яах нь уу, борлуулалт их муу орсон байсан, тэрнээс хамаарна гэвэл ч авахгүй дэг ээ гуниглах
Монголд цалингийн түвшин их сонин байна аа, миний мэдэхийн бага байхад аав 40, ээж 60-г авдаг байсан. Одоо бодоход аав ээж хоёр яаж бид 3-г болгодог байсан юм бол оо гэмээр..Гэтэл одоо би ээжийн тэр үеэс 10 дахин ихийг авч байна, нэрлэсэн утгаараа энэ шүү дээ, бодит цалин нь 400 гаран. Гэтэл энэ цалингийн өсөлтийг дагаад амьдрал тэд дахин өссөн үү гэвэл үгүй. Саяхан Каддафиг их л магтсан бичлэг Facebook-р нэг яваад л байна, тэнд бичсэн бүгд үнэн бол сайхан л амьдралтай юм Ливичүүд. Каддафигийн араас тэр Ким Чен Ирийг л явуулмаар байгаа юм даа, би тэгж хаа хамаагүй хол хөндлөн юмыг бодоод байдаггүй ч тэр Хойд Солонгосын удирдагч нэртнийг бол үнэхээр үхээсэй гэж хүсдэг. Яаж ямар ХҮН гэхээрээ тийм аймшигтай байдаг байна аа, үе удам нь хойшлох тусмаа арай ардчилсан болох эсвэл гэнэт бослого үймээн гарах л зам байгаа. Мэдээ нтр үзэж хараад байхад Хойд Солонгосчууд бол босох шинжгүй ээ, чадахгүй, боломж ч эрх баригчид нь олгохгүй байх. Бурханыхаа өөдөөс яаж босох билээ л гэж бодно биз. Хамгийн сонирхолтой нь энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай социалист улс байж нэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байхдаа яахав дээ, Бурхан минь. 
Өнөөдөр уг нь цайны цагаар гарч Моби орж дугаараа авъя гэж бодсон ч амжсангүй, маргааш амжуулаад гарахаас...
Бичсэн: Мишээл | цаг: 17:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax