2011-10-25
Энэ асуулт миний хувьд байнгын бодоостой мөртлөө шийдэж чадахгүй яваад байгаа зүйл байна л даа. 
Юу гэхээр, энэ бүхэн яаж эхэлсэн бэ гэвэл ээж  ирж, удалгүй сар ч болоогүй байхад нь тэр хүн манайд ирснээс эхэлсэн юм болов уу даа гэж би боддог. Тэр хоёр бүх юмыг хэмнэнэ, усаа, тогоо, мөнгөө гээд л...Жнь: тэр хүн гаднаас орж ирээд гараа угаахдаа угаалгын өрөөний гэрлээ асаадагггүй, яаж байгаа юм бол гээд анхандаа гайхдаг байлаа гэтэл тогоо хэмнэж байгаа нь 1. Тэгээд болоогүй ээ унтах цаг болоод байхад өөрийнх нь өрөөнд зурагт байсаар байхад миний өрөөнд /яг ч миний өрөө биш, том өрөө гэсэн үг, нэ...
2011-10-23
Өнөөдөр уг нь амралтын өдөр. Ойрын хэд хоног ер нь амрах шинж алга, гэхдээ энэ нь ч надад таалагдаж байгаам шиг байхын.
Урд шөнөжингөө их сонин сонин зүүд хольж сольж зүүдэллээ.
Ямар ч байсан бараг уламжлал ёсоороо нэг их ус бас зүүдэллээ. Байнга биш ч хэдэн сар дотроо бол энэ зүүдийг яалт ч үгүй зүүдлэх юм аа. Яг л цунами кино шиг л...Аймаар их ус л далайгаас түрээд л ороод ирэх юм. Урд шөнийн зүүдэн дээр бөөнөөрөө арай нэг өндөрлөг газрын байшин байсан уу, гэрт байсан уу хоргодож байхын. Гэтэл далайгаас ус юу юугүй түрж орж ирээд л...яаж төгссөнийг нь харин санахгүй байна. Өмнө нь ингэж усны...