2011-12-06
Баярлалаа :)
 Энэ үгийг хэнд хэлэх үү, мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэнд талархах сэтгэл төрөөд...
Ер нь миний сэтгэл баяр хөөртэй, сайхан байвал хэнд хэлж байгаагаа мэдэхгүй ч би баярлалаа л гэж хэлдэг. Инээж байгаад л өөртөө шивнэдэг, зориулалт нь харин хэнд юм бол доо 
Амьдрал сайхаан, үнэхээр заримдаа зүгээр л байгаадаа баярлаад уйлмаар санагдах үе байдаг. Тэр үеүдийн нэг нь өнөөдөр байх шиг байна. 
Хэн нэгнийг тэвэрмээр, аймаар чангаар тэвэрмээр, инээмээр-хамгийн чангаар, угаасаа ч би их чанга дуутай инээдэг л дээ. Үүндээ ч бас баяртай байдаг юм шүү 
Ер нь бодоод байхад би яагаад ийм баяртай байгаа юм бол гэсэн чинь зүгээр л хүний хэлсэн үг, тэр үг нь надад жаахан анхаарал тавьсан төдий үг ч цагаа олсон, бас тэр хүнээс хандаж надад хэлмээргүй, төсөөлж байгаагүй үг болоод л тэр байх. Гэхдээ л гоё байна оо.
Ер нь хүнд цагийг нь олж хэрэгтэй үгийг нь хэлнэ гэдэг бараг урлаг байх шүү. Намайг бол аль хар бага 6-р ангид байхад л англи хэлний багш чиний үг нэг бол хүнийг амьдруулна, эсвэл үхүүлж ч мэднэ гэж хэлж байсан. Ээж бол чи их аймаар үг хэлдэг гэдэг. Найзууд маань чамтай ярилцахад, чиний яриаг сонсоход сайхан байдаг гэдэг. Зарим нь чи их серьозный боддог, юмыг хүндээр тусгадаг ч гэдэг. Гэхдээ л би өөрийгөө мэднэ, хаана хүрэх, юуны төлөө, яах гэж өглөө бүр босоод байгаа маань өнгөрсөн амьдрал шиг минь ил биш ч сэтгэлийн гүнд үргэлж хадгалаастай, түүнийхээ төлөө үргэлж зориостой. Ийм сайхан амьдралд ийм биеийг олж төрөөд гэж бодохоор л гоё санагдаад байдаг юм даа. Надаар дамжиж ямар олон зүйлс энэ дэлхий дээр бий болж, өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл болох бол гээд бодох бас сайхан. Гэхдээ би заавал түүхэнд үлдсэн хүн бүхэнд дуурсагдсан, өө нээрээ агуу хүн байж билээ, мундаг хүн байсан гэж дуурсагдахыг хүсдэггүй. Хэн ч намайг дурсахгүй байсан болно, хамгийн гол нь би өөрөө хүнд хэрэгтэй юм хийсэн гэдгээ мэднэ, зөв замаар амьдарсан л бол болоо...Хүмүүсийг хараад байхад бүх хүмүүс л бусдад туслах юмсан, хүнд хэрэгтэй л юм хийх гэсэн чин сэтгэл цаана нь байдаг. Гэхдээ тийшээ тэмүүлж байхдаа юуг золиослож, юун дээр гишгэж тэр дээшээ гарч байгаагаа хардаггүй юм шиг ээ...Яагаад гэвэл сайн хүмүүс байхад муу юм хийгээд бусдад ад болоод байгаа хүмүүс байдаг шүү дээ. 
Ойрын үед Болдын Амьдрал дуул гэлээ, Сийлэгмаагийн Хүн хүндээ хайртай байя гэсэн хоёр дууг сонсох дуртай болоод байна. Нэг л тийм амьдралаас урган гарсан, үнэн дуу юм шиг ээ. Зүрхнээс гарсан зүйл зүрхэнд хүрдэг гэж эдгээр дуунуудыг сонсох бүртээ боддог юм. 
Ер нь ''баярлалаа, амьдрал аа''  юм байна шүү дээ. Яг уйлах нь ээ, жаргалтай болохоор,,,тийм smile харин хайгаад олсонгүй ээ 
Бичсэн: Мишээл | цаг: 19:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax