2011-11-16
Цагийг авар
О/г утсаар их удаан ярьдаг, өөрт нь хэлсэн, нээх тоохгүй байсан. Гэхдээ л утас авахаар "юуууу байййна, юу хийжийнэ, сонин сайхан" гээл жижүүрийн хэдэн асуултаа асуугаал байна. Онц гойд ярих юм байхгүй байхад хэд хоноод л нэг залгана. Ер нь би утсаар удаан ярьдаг, худлаа дахин дахин юу байна, юу байна гээд байдаг хүмүүстэй ярих дургүй. Бас зарим нь бүр хийх ажилгүйгээ гайхуулж байгаа юм шиг, өө харин үнэгүй ярих эрх байхаар нь, гэнэт хийх юмгүй болоод хүн амьтнаар сонин сайхан юу байна гээд листээ харж байгаад залгаж байна гэнэ. Тэр хүнд цаг хэрэггүй байж болно, би ч тухайн үед нь өөр төвлөрөх юм хийгээгүй байсан ч тийм сонин өөрийнхөө төлөө гэж ярьж байгаа хүмүүст дургүй, заримд нь шууд тасалчихдаг. 
Б/т хүний өмнөөс ажил хийж байгаа юм шиг их ууртай байх юм. Мэдэхгүй, мэдэхгүй гээд л...Яс юмандаа удирдлагууд цагийг нь тулгаж юм нэхдэг ч өдөржингөө фэйсбүүк хараад л суугаад байдаг хүмүүс шүү дээ, тийм байж гомдоллох хэрэггүй л баймаар. Энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн өглөө ажилдаа явахдаа яарч, орой харихдаа бас яардаг хүнийг хэлдэг гэсэн. Би бол нээх баяр хөөртэй нь хаашаайн, гэхдээ сэтгэл хангалуун л байдаг.
Өчигдөр шинэ гэрийн байрыг үзлээ, 20м2 нь арай л жоохон юм, гэхдээ яг ганцаараа байна гэвэл болох л юм шиг...Ямар насаараа байх биш, хэсэг хугацаанд ганцаараа байхдаа л тэнд байх юм чинь. Харин тэр олон жил өрийн дарамттай амьдарна гэдэг арай л хүнд санагдаж байна. Нэг бодлын би чинь дөнгөж сургуулиа төгссөн байгаам чинь заавал юу юугүй нөхөр сүүдэр, үр хүүхэд гэж байгаа биш байраар яахын ч гэж бодохын, тэгснээ эсвэл одоо биеэ даах цаг болсон, үргэлж ээжээр хамаг юмаа хийлгээд гарыг нь хараад суугаад байж болохгүй гэж бодохын...ямар ч байсан байр нь дуусна гэж санаа зоволтгүй л юм байна лээ, 15 үлдсэн байсан. Голомт банкнаас л зээлийн тухай сайн лавлачихвал шийдэх гээд байдаг...
Энэ гутал их сонин, хөлд нэг л хүнд оргиод байхын, дахиад гутал авах ажил гарахын биш байгаа даа. 
Бичсэн: Мишээл | цаг: 15:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Дажгүй шүү
Энэ дажгүй нийтлэл болжээ. Цагийг зөв зарцуулах хэрэгтэй. Цагаа тулсан үед хэдхэн секунд ямар их үүрэгтэй болохыг амьдрал надад харуулсан angel
Бичсэн: Зочин (зочин) цаг: 23:59, 2012-02-26 | Холбоос | |


Tsagiig avar!
Tsagiig avar geed google.siin.
blog chini taalagdlaa.

Amjilt!
http://www.facebook.com/pages/Tsaasan-Tsag-2012/161158580642522

Бичсэн: Tsaasan Tsag 2012 (зочин) цаг: 23:42, 2011-12-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax