2011-10-25
Хэмнэх үү, хэрэглэх үү?
Энэ асуулт миний хувьд байнгын бодоостой мөртлөө шийдэж чадахгүй яваад байгаа зүйл байна л даа. 
Юу гэхээр, энэ бүхэн яаж эхэлсэн бэ гэвэл ээж  ирж, удалгүй сар ч болоогүй байхад нь тэр хүн манайд ирснээс эхэлсэн юм болов уу даа гэж би боддог. Тэр хоёр бүх юмыг хэмнэнэ, усаа, тогоо, мөнгөө гээд л...Жнь: тэр хүн гаднаас орж ирээд гараа угаахдаа угаалгын өрөөний гэрлээ асаадагггүй, яаж байгаа юм бол гээд анхандаа гайхдаг байлаа гэтэл тогоо хэмнэж байгаа нь 1. Тэгээд болоогүй ээ унтах цаг болоод байхад өөрийнх нь өрөөнд зурагт байсаар байхад миний өрөөнд /яг ч миний өрөө биш, том өрөө гэсэн үг, нэг өрөө байр болохоор надад оногдож байгаа амьдрах хэсэг минь / орж ирээд зурагт үзээд суугаад л байна, яаж байгаа нь энэ вэ гэвэл бас л тогоо хэмнэж байгаа нь 2. Усаа хэмнэж байна гээд тохируулгыг нь бага гоождог болгосон. Том өрөөний гэрэл хоёр хэсэг гэрэлтэй, хоёр тусдаа унтраалгатай юм , гэтэл намайг өрөөндөө байж байхад нэгийг нь унтраачихаад яваад өгнө, яаж байгаа нь ойлгомжтой. инээх. Бүр инээдтэй нь хэд хоногийн өмнө ажлаас 9 болж байхад гараад .. гадаа харанхуй..буудал дээр хэдхэн хүн..автобус хүлээгээд зогсож байтал гэнэт гудамжны гэрэл унтраад...надад гэртээ байгаа юм шиг санагдав инээх). Хамгийн гол нь энэ бол сүүлийн үед тохиолдоод байгаа асуудал биш 5 жил би болон миний эгч , дүү ингэж амьдарч байна. Эгч тусдаа гарч, дүү Хөх хот явж сурах болсноор би гэдэг хүн гэртээ ээж, тэр хүн хоёртой амьдарч байна. Ялангуяа сүүлийн үед ажлаас өөр юманд санаа тавьж чадахгүй гэртээ ядарсан ирэхээр л өрөөнд, харанхуйд сууж байна, унтах гэхээр ажрахгүй суугаад л,,ядаж байхад зурагт үзэхээрээ хажууд нь юм хэлээд байхад анзаарахгүй, ухаанаа алдчихна, зүгээр нэг зурагт үзэхгүй, хөтлөгчийг нь хэлгүй, хачинаар нь гоочилно, рекламыг шүүмжилнэ, манайхан ингэдэг байхгүй юу гээд л...аяаяаяаяааяаяа...гайхалтай хүмүүс, гайхалтай амьдрал аа гэж...
Би бол хувьдаа ингэж утга учиргүй хэмнэлтийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хүн шударга хөдөлмөрөөрөө мөнгө олдог байх хэрэгтэй, тэрийгээ хэрэгтэй зүйлдээ, хэрэгтэй үедээ зарцуулж чаддаг байх ёстой, өөрөөсөө харамладаггүй л байх ёстой гэсэн бодолтой. Гэтэл тэр хүн тэгж ойлгохгүй байна. Солонгост олон жил дан мөнгөнөөс өөр юм бодохгүй ажилласан хүмүүс ийм болдог юм уу? Ээжид хэлэхээр 40 гарсан одоо нэгэнт өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн, дуугүй л бай гэнэ. Дуугүй яваад байхаар тийм сонин занд нь би бага багаар идэгдээд байх шиг...Бурхан минь уйлах(

Би харин усаа тэр хүн хэмнэ гэсэн болохоор биш өөрөө хэмнэхээр шийдсэн юм,,,Сомалигийн өлсгөлөнгөөс болж үхэж байгаа, тураалдаа орсон хүүхдүүд, хүмүүсийнх нь зургийг хараад үнэхээр аймаар санагдсан. Тэгээд л аяндаа шүдээ угаахдаа усаа гоожуулаад л байдаг байхаа больсон. 
Сүүлд бас Хойд Солонгосын тухай ном уншсан, Атаархах зүйл үгүй гэж...энэ номын тухай бодлоо нэг тэгж байгаад цэгцэлнэ ээ
Би бол хэрэглээг сонгож байна 
Бичсэн: Мишээл | цаг: 15:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Хэмнэхдээ зөв хэмнэх л хэрэгтэй юм шиг санагддаг. Хэмнэж байна гээд өөрийнхөө хэрэглээг болон бусдын эрхэнд хандсан үйлдэл хийх нь буруу л боловуу даа. Хэмнэлт бол байх асуудал. Хэтрүүлж хэмнэх нь нэг бодлын буруу. Миний бодлоор хүн нэг амьдарсных ажилласан шиг ажиллаад сайн мөнгө олоод хэмнэхдээ хэмнээд аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэж боддогдоо. хэхэ. ирмэх
Бичсэн: Нууц зэвсэг (зочин) цаг: 00:13, 2012-02-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax