2012-02-27
2012 оны анхны бичлэг юм уу даа
Цэлмэг  бараг 2 долоо хоногийн Монголд ирж, 7 хоногийн дараа нь уулзлаа. Яагаад ч юм бид хоёр онлайн найзууд юм шиг л санагддаг. Учир нь нэт, мснжр-р харьцвал ярих юм ихтэй, гэтэл яг уулзахаараа ярих юм нэг их байдаггүй. Анх явсан жил нь их санадаг байлаа, ирэв үү үгүй юу тосоод, уулзаад л...харин одоо онлайн найзууд л болсийм шиг байгаам даа баярлах

Дараа өдөр нь 7 жил уулзаагүй, 10 жилийнхээ Мөөгий, Туул 2-той уулзлаа, намайг бүүр багаас минь мэдэх хүмүүстэй уулзах сайхан байлаа. Бодоод байсан чинь сүүлийн хэдэн жил дандаа шинэ хамт олон, шинэ найзуудтай байсан болохоор өнгөрсөн ямар нэгэн зүйлээ ярьж болохгүй, ярьлаа ч учир шалтгааныг нь бүр эхнээс нь тайлбарлах хэрэгтэй байдаг байж, харин тэр хоёртой уулзахад тийм юм болсонгүй, бие биенийхээ бага насны тухай яриад л..инээж шоолсоор байгаад л таарлаа. 
Нэг сонин юм болоод байхымаа, би маргааш ажилтай гэж бодохоор л унтаж чадахгүй юм. 7.15 гэж сэрүүлэг тавьсаар байтал шөнө байн байн сэрнэ, ажлаасаа хоцорно гэж айгаад байдаг юм уу, яг юуных ийн, ядаргаа юм уу, урьд шөнө л гэхэд 3 гэж нэг сэрсэн, тэгээл тэрнээс хойш 5,6, ..тэгээд 6.30-с хойш болохоор бүр 10 мин тутамд сэрээстэй, нэг хүнээс л их айгаад байгаан бол уу 

За тэгээд сая хэд хоногт цагаан сар болж өнгөрсөн байна. Сайхан унтаж гэртээ амарлаа даа, маргааш ажилтай гэхээс ээ, ийм хурдан юм уу гэж харамсмаар боллоо доо. Багшийндаа очиж золголоо, аймаг руу хамаатнууд дээрээ очиж золголоо. Хишигээ ахынд очсон чинь бид хэдийг хараад л уйлахын, дагаад уйлчихлаа. Ааваас хойш биднийг гэж байгаа ганц хүн юм шиг санагддаг юм. Муу аав минь өнгөрөөд 5 жил болжээ. Хааяа гэнэт гэнэт санахаар харамсмаар...Гэхдээ нэг юм байна аа, аав нь нас бараад байхад гэж хүмүүс хэлж магадгүй ч би аавыгаа зөв цагтаа л явсан гэж боддог, илүү ч биш, дутуу ч биш, яг л хугацаа нь болоод л явсан байх. Шуудхан хэлбэл түүнээс цааш амьдраад хүнд тус болохгүй, ус ч болохгүй л байсан юм шиг санагддаг. Тийм амар, үнэхээр сайн хүн байгаагүй ч зүгээр л энгийн хүн байсан. Ээжийг байхад ч, байхгүйд ч бас бишгүйдээ л ууж зовоосон, асуудалтай л амьдрал байсан. Гэхдээ л хүн яг өнгөрчихлөө гэхэд тэр муу муухай бүх юм огт байгаагүй, болоогүй юм шиг үргэлж сайн нь, гомдоож байснаа, инээж байсан нь зэрэг л санаанд ордог юм билээ. Бараг л 3 өдөр би уйлсан даа.

Байшингаа ирэх зунаас засч авахгүй бол хашаанд янзан бүрийн мод нтр авчирчихаж, хураагаад...бодсон чинь биднийг хашаа байшингийнхаа талаар чимээгүй байгаад байгаа болохоор арай өөрсдөө хэрэглэчихий гэж бодоогүй байх даа. Арай ч хэдэн хүүхэд нь байсаар байхад ааваас минь үлдсэн ганц юмыг тэгэхгүй байлгүй дээ, юу ч гэсэн хавраас нэг хэл чимээ гаргаж , засч янзалж алсдаа эндээ амьдарна гэдгээ хэлэхгүй бол болохгүй дэг ээ. 


Бичсэн: Мишээл | цаг: 11:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax