2011-10-28
Update me
 Өчигдөр захирлыг шагнал авсан гээд бөөнөөрөө гарах болсон ч өмнөх өдөр нь бас гарсан болохоор явмааргүй санагдаад явсангүй. Харин харих гэснээ гэнэт Бодлын хулгайч үзмээр санагдаад Өргөө орлоо. Шинэ үеийн нэг киноны нээлт болоод тэр үү, хямдралтай өдөр болоод уу хүн их байсан. Хүсч байсан киногоо үзээд үнэхээр сэтгэл хөдөллөө. Киноны эхлэл төгсгөлийн тэр холбоос их таалагдсан. Эхэнд хоригдлууд тариан үр цацаж байгаагаар төгсөхдөө ургасан тариан дунд "Хүн юу тарина, түүнийгээ хураадаг" гэж төгсдөг. 
Киноны турш их уйлсан. Их олон юм бодогдуулсан сайн кино байна лээ, яг л төсөөлж байснаар...Ээжийг нь үнэхээр өрөвдсөн. Өвчтэй, ганцхан хүүтэй гэтэл тэр нь хүүг нь нүдэн дээр нь зодож, чирч гулдраад л...үнэхээр өр өвдмөөр..ганцаараа үзсэнийг ч хэлэх үү, санаа зоволгүй байдгаараа уйлсан. Яг өмнө нь өөрийнх нь ярьж байснаас дутуу юм зөндөө байсан ч угаасаа тэр чигээрээ амьдралыг нь харуулах нь утгагүй байсан байх л даа. Төгсгөлдөө ээжийгээ тэврэхэд удаан хэвтэрт байснаас болоод нуруу нь цоороод цус нь гоожсон байсан нь үнэхээр ямар ч хүний зүрх шимширмээр...Бас энэ кино хүнд хүрч чадаж байгаагийн нэг шалтгаан нь илүү дутуу хачиргүй бодит амьдрал байсан болохоор тэр байх. Зарим хэт романтик, эмгэнэлт болоод явчихдаг бол энэ бол зүгээр л бидний дунд байсан, байдаг зүйлүүдийг харуулсан байсан. Шорон гэж яасан ч аймар ийн..Тэр хүмүүсийг өрөвдсөн ч эд нар чинь гэм хийсэн болоод л энд байгаа гэж бодохоор яамаар ч юм, харц нь нээх өрөвдөлтэй..загнуулаад л зодуулаад л..яамаар ч юм. Тийм амьдралыг туулсан хүн өнөөдөр сайхан л амьдарч байна. Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэдэг л тэр байх. Ухаантай, тэвчээртэй байж чадвал алдсан ч өөрчлөх боломж нь байна шүү дээ. Кинон дээр бас нэг хэлдэг санаа нь яг одоо хамгийн сайнаараа бай гэж...Өчигдөр байхгүй, маргааш байхгүй, надад одоо юу байна ӨНӨӨДӨР-ЯГ ОДОО-БИ ӨӨРӨӨ. Хэн ч өнгөрснийг өөрчилж чадахгүй, гэхдээ яг одооноос ирээдүйгээ өөрчилж чадна. Өдөр бүхэн адилгүй гэдгийг л их бодож гарлаа. Яг тэр гэхгүй, ер нь их олон зүйл бодогдуулсан кино байлаа. 
Харин нэг тухгүй байсан нь хажууд суусан эгч тасралтгүй намайг хараад, ширтээд байсан явдал. Эхэндээ ч хүн андуураад байгаан болов уу гэж бодож үзлээ, дараа нь бүр аймаар ч санагдах шиг баярлах. Сүүлдээ уйлаад мартчихсан байна лээ. За өчигдөр ийм зүйл боллоо. 
Уржигдар хэлтсээрээ захирлынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж гарсан. Эхэндээ караокед орьё гэсэн чинь хэн нь ч дуулахгүй гээд больсон чинь халаад ирсэн хүмүүс микрофон булаацалдаад харин ч нэг суугаагүй дээ. баярлах
Ээжтэй ойрд уулзсангүй. Намайг ирэхээр ээж унтсан, ээжийг ирэхээр би унтсан байдалтай хэд хонолоо баярлах. Маргааш харин тавуулаа Чинбаагийн тоглолтыг үздэг юм бил үү гэж бодож байна. 
Нэг хүний орчуулга хийх гээд урьдчилгааг нь авсан. Төслийн тухай 200 гаруй хуудастай ном. Ингээд орчуулга хийгээд байвал цалингаас гадна бас орлого олоод, арай л дээр...дан цалингаар амьдрана гэж байхгүйн байна, оюутан байхад цалинтай л болчвол гэж боддог байсан бол одо цалинтай болонгуутаа цалингаа нэмүүлчвэл гэж боддог болж байхын. баярлах
Мөөгий дахиад л нэг залуутай танилцаж гэнэ, тэгснээ бас л өмнөх алдаагаа давтсан байх юм, би бүр үнэхээр гайхаж байна. Яагаад үүнээсээ болж дараа нь шаналнаг гэдгээ мэдсээр байж тэгээд л дахин дахин...Хайрлах, итгэх хоёр өөр юм шиг ээ. Хайртай мөртлөө итгэдэггүй, итгэлийг минь даадаггүй хүмүүсий нэг бол Мөөгий. Харин итгэдэг мөртлөө хайргүй хүн бол зүгээр л миний хүндэлдэг хүмүүс юм уу даа. ...итгэл дааж амьдрана гэдэг ч сайхан шүү дээ. Стивен Ковигийн хэлсэн шиг хайрлагдахаас итгэгдэх нь илүү сайхан гэдэг миний хувьд тохирно. 
Өөр чинь ойрд сонин сайхан юу билээ?
Эмэгтэй хүн яахаараа хөгжилтэй байдаг вэ гэвэл би гунигаа нуухын тулд гэж боддог. Өчигдөр гэнэт тэгж л санагдлаа. Эмэгтэй хүн бусдад хүчтэй байх ёстой, ухаантай, тэвчээртэй. Өөртөө итгэлтэй, тийм үедээ хамгаас үзэсгэлэнтэй харагддаг юм шиг...сурах зүйл их байна.
Өглөө нээрээ бас түрүү 7 хоногийн сургалтынхаа хүрээнд шалгалтаа авсан. Хүмүүс миний төсөөлснөөс бол сайн л хийсэн юм шиг байна. Энэ сарын гүйцэтгэл хэд гарах бол, цалингаа бүтэн авчмаар л байна шүү... 

Бичсэн: Мишээл | цаг: 13:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax